Monday, April 5, 2010

Нууц тарни

Гэрэл цацарсан тийм гуниггvй тунгалаг харцтай
Гэнэ гэнэхэн тулгарах болсон тийм гэгэлгэн цаг сан
Vдэмбэр биеийх нь сайхан солонгорон тунараад ирэхлээр нь
Vзгээн шvvрч шvлэг бичмээр болдог тийм гайхамшигт vзэсгэлэн сэн

Учир шалтгааны маш нууцыг гогцооруулсан гил хархан vснээс нь
Ум зандан, гvгэл, гvргэлийн vнэр сэнгэнээд ирэхлээр
Уянгалаг болсон нь илтэд аргагvй сэтгэлийн цэцэг мeшeeн
Урган цогцлоод алаглан дэлгэрэх нь илэрхийеэ жавхаатай

Бурханлиг тийм vзэсгэлэнгийн дотоод мeнийг мэдэн ариусах
Нууц тарнийн хувилгаан эгшгийг цээжиндээ суваргалуулан бясалгав би
Бусдаас харамнан атгагтаж биш, харин тvгээн сэнхэрvvлэхийн тулд
Нууц тарнийн хувилгаан эгшгийг цээжнээсээ цацруулан гэрэлтэв би



2007.12.21

Бvvвэйн дуу

Бvvвэйн дуу

Сайхан бадир цээжний минь хан хvрээнд
Сар дvгрэглэсэн хувилгаан шаргал тал буй
Тэндээс
Амгалан тeрхийг олсон дотоод ариун сэтгэлийн
Арц гангын vнэр vлэмж тансаг ханхалдаг даа

Vзvvр адаггvй цэлийсэн тэр анирхан талын
Vзэсгэлэнт мeнгeн зурвасаас нэгэн бvсгvй тодорч
Ганирсан сэтгэлтний хорвоог нэн яруухан болтол нь
Гайхамшигт гэгээн аялгууг их л чамин дуулдаг аа

Ийм сайхан алтан аялгуутай дууны хэмнэл бvхнээр
Идэрмэг цээжний минь хан хvрээг эзэгнэж
Хувилгаан шаргал талыг гэрэлт тооргоор чимсэн
Хурмастын гэгээн бvсгvй бол ижий минь билээ л

Vvлэнзээ бадам суудалд эхийн хутгийг олж
Vрдээ дуу дуулсныг нь хvмvvс бvvвэйн дуу гэсэн юм аа
Тиймээ
Бvvвэйн дуу,
Бvvвэйн дуу гэж уясан уясан шагшсан юм аа
Миний л ижийн бvvвэйн дууг...



2006.01.19 нд eeрийн тeрсeн eдрeeрee ачлал тeгс гэгээн тодорхой ижийдээ зориулан бичвэй. Япон улс Сэндай хот Цvногоро.

Хeх монгол

Дэлээн шаширлуулж хvлэг морьдын эрвийтэл дэргэх нь
Сэтгэл зvрхэнд тийм тод тунгалаг эх орны минь
Дээр нь цэнхэрлэх бадрангуй хeх тэнгэрийн eнгeн зvгээс
Сэм сэмээр омог зоригийг минь хурцлан
Дэлхийн дайдыг хэнжvvлжээ
Мeнх тэнгэрийн хvчин доорхи
Хeтлeхvйн дээд хeх монгол минь ээ

Таргил усан мэт мэлмий тунгалаг зандан тэмээдийн
Тааваар хvрэнтэн дуурах нь тийм амгалан тeгeлдeр эх орны минь
Хvрээлэн хэцлэх мянган цэнхэр уулсын элгэн зvгээс
Хvж хотлоор эсэн амрыг зeгнvvлэн бараалж
Ертeнц дахиныг амирлуулжээ
Мeнх тэнгэрийн хvчин доорхи
Хeтлeхvйн дээд хeх монгол минь ээ

Нуурласан олон хоньдын бeмбeл цагаан бэлчих нь
Нуга элгэнээрээ шvтэн барилдах мэт цайлган цагаан эх орны минь
Гvегнэн харгиатах тунгалаг бvvвэй мeрeн голых нь eнгeн зvгээс
Гvм анир ноёлсон уудам талын vзэмж цогцлоож
Хотол хорвоог гайхуулжээ
Мeнх тэнгэрийн хvчин доорхи
Хeтлeхvйн дээд хeх монгол минь

Алтан дуулга мэт мeнгeн сэрвээт vхрийх нь
Аданга зайлуулан сэжлэх мэт тийм цэцэн сэрэмжит эх орны минь
Тэнгэр газрын савслаган дахь тэлмэн цэнхэр зэргэлээн чанараас
Тvрэмгий санаатны атгаг муухайг илбэсдэн хуурч
Тив дэлхийг сочоожээ
Мeнх тэнгэрийн хvчин доорхи
Хeтлeхvйн дээд хeх монгол минь

Дeрвeн цагийн эргэлтэнд дeрвeн хасаг нvvдэллэх
Цэлий татсан нутагтаа цэцэн билгээ хурцлаж
Замилан тvvний энгээр шаргал гэгээ цацруулсан
Заяа тeгeлдeр тvмний минь хаан сэтгэлийн шvтээн
Мeнх тэнгэрийн хvчин доорхи
Хeтлeхvйн дээд хeх монгол минь ээ